СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ТУС АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ТУС АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав.

Зөвлөгөөнөөр ахлах прокурор Л.Энхтайван Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил түүний үр дүнгийн талаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Цагдан хорих байрны ахуй нөхцөл ,харуул хамгаалалт, хорих болон хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлтийн талаар тус тус мэдээлэл хийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, шийдвэрлэв.

Мөн зөвлөгөөний төгсгөлд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Энхтулга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөнөөр зөвлөгөөн үр дүнтэй зохион байгуулагдан өндөрлөсөн байна. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас мэдээллээ.