БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭХ, МОД ТАРИХ АЖЛЫГ ХИЙВ

A- A A+
БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН   НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭХ, МОД ТАРИХ АЖЛЫГ ХИЙВ

Улсын ерөнхий прокурорын 2016 оны А/23 дугаар тушаалаар баталсан “Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд  прокурор, ажилтнуудыг биеийн идэвхитэй хөдөлгөөнтэй байлгах зорилгоор явган аялалыг улиралд хоёроос доошгүй удаа зохион байгуулах гэж заасан байдаг. Дээрхи хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Булган аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “бямба” гаригт явган аялал зохион байгуулжээ.

Аялалын үеэр прокурор, ажилтнуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд зам харилцаагаар зорчихдоо байгаль дэлхийдээ хог хаяхгүй, онгон дагшин байгалиа хамгаалж цэвэр орчин бүрдүүлэхийг уриалж, Булган-Орхон аймгийн чиглэлийн улсын чанартай авто замын дагуу Овоотой хөтлөөс-Залуугийн гүүр орчмын 1 км замын хоёр талаар хаясан хог хаягдлыг цэвэрлэж, Булган аймгийн Тохижилт үйлчилгээний газар болон байгаль хамгаалагч, Булган АЗЗА-ТӨХК-д хүлээлгэн өглөө.

Тус прокурорын хамт олон амралт, чөлөөт цагаараа хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцож бусдыг уриалан бүх нийтээр мод тарих өдрөөр аймгийн Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд мод тариалсан зэрэг ажлуудыг хийжээ. .

Цаашид байгууллагын гадна орчмыг цэцэрлэгжүүлэх, Булган хотын өнгө төрхийг сайжруулахад чиглэсэн ажлыг зохион байгуулахаар өнгө алгалсан цэцгийн үрсэлгээ хийж суулгахад бэлтгэж байна. Булган аймгийн прокурорын газраас мэдээллээ.