Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 05 сард дээд шатны прокурорын баталсан удирдамжийн дагуу тус дүүргийн Засаг даргын тамгын газартай гэрээгээр ажилладаг Тохижилт үйлчилгээний компанид цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламжийг засаж тохижуулах ажлыг хийж байгаа ялтнуудын ялын биелэлтийг газар дээр нь очиж шалгасан байна. Энэхүү шалгалтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял хариуцсан хэлтсийн алба хаагч нар хамтран оролцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба