Дорнод аймгийн Прокурорын газраас Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нартай эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явц, үр дүн, шинээр батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар хамтарсан уулзалт, ярилцлагыг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Хамтарсан уулзалт, ярилцлагаар шүүхээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, ажлын алдаа, зөрчил зэрэг асуудлууд болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр дэвшүүлсэн зорилт, шинээр бий болсон ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шүүхийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдал, Прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, чиглэл, хүндрэл бэрхшээлтэй асуудлуудын талаар ярилцлагыг өрнүүлж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах талаар тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, нэг мөр ойлголттой болсон байна. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба