УЛАМЖЛАЛТ СПОРТЫН НААДАМД ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ

A- A A+
УЛАМЖЛАЛТ СПОРТЫН НААДАМД ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ

Тээврийн прокурорын газар, Замын Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар, Төмөр Зам дахь Цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулдаг уламжлалт спортын  наадам 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Тус спортын  наадам нь сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн 2 төрлөөр явагдсан бөгөөд Тээврийн прокурорын газрын баг тамирчид Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд тэргүүн байр, гар бөмбөгийн төрөл дэд байр эзэлж, тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж өргөмжлөл болон шилжин явах цомын эзэд болсон байна.