Прокурорын байгууллагын “Спортын бага наадам-2018” 3 дугаар бүсийн тэмцээн энэ сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотод амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Тус тэмцээнд 3 дугаар бүсэд хамаарагдах Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн прокурорын газрын нийт 70 гаруй тамирчид спортын 11 төрлөөр оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөж, багийн нийт дүнгээр Төв Аймгийн прокурорын газрын баг, тамирчид нэгдүгээр байр эзэлж шилжин явах цомын эзэн болсон ба хоёрдугаар байрыг Дархан-Уул, гуравдугаар байрыг Сэлэнгэ аймгийн прокурорын газрууд тус тус эзэлсэн байна.
Тэмцээний төрөлд байр эзэлсэн баг, тамирчид:
Нэг: Шатар:
1-р байр: Ц.Мөнхбат -Дархан-Уул
2-р байр: Б.Эрхэмбаатар -Сэлэнгэ
3-р байр: Б.Эрхэмбаяр -Төв
Хоёр: Даам:
1-р байр: Ч.Сэлэнгэ -Завхан
2-р байр: Г.Энхмаа -Төв
3-р байр: Б.Энхжил-Сэлэнгэ
Гурав: Сагсан бөмбөг,Эр:
1-р байр:Төв,
2-р байр:Орхон,
3-р байр: Сэлэнгэ
Дөрөв: Сагсан бөмбөг,Эм:
1-р байр:Сэлэнгэ:
2-р байр:Дархан,
3-р байр: Төв,
Тав: Гар бөмбөг, холимог:
3-р байр:Орхон,
Зургаа: Ширээний теннис: Эр
1-р байр: Б.Батсүх -Дархан,
2-р байр: Э.Жаргалбаяр -Төв,
3-р байр: Ч.Үнэнбаяр -Сэлэнгэ,
Долоо: Ширээний теннис: Эм
1-р байр: Д.Уранчимэг -Сэлэнгэ
2-р байр: М.Байгалмаа -Орхон
3-р байр: Г.Энхмаа -Төв
Найм: Ширээний теннис: холимог:
1-р байр:Сэлэнгэ,
Ес: Биллъярд: Эр
1-р байр: Э.Дөлгөөн -Төв,
2-р байр: Э.Баттөр -Орхон
3-р байр: А.Оргилбаяр -Дархан
Арав: Биллъярд: Эм
1-р байр: Б.Бүжинлхам -Орхон
2-р байр:А.Ариунзаяа -Сэлэнгэ
3-р байр:А.Дуламсүрэн -Дархан
Арван нэг: Дартс, холимог:
3-р байр:Сэлэнгэ аймгийн баг,тамирчид тус тус эзэлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба