Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран харьяа сумдын хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлж хяналтанд байгаа ялтнуудад 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтанд хяналт тавих ажиллагаа”, Зөрчлийн хууль, Замын Хөдөлгөөний дүрийн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд харьяа 9 сумдын хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 15 ялтан оролцож, сэдвийн хүрээнд харилцан ярилцлага өрнүүлсэн бөгөөд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлж хяналтанд байгаа ялтнуудыг дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгмийн өдөр тутмын харилцаанд зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, шинээр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийн зохицуулах харилцаа түүний үр дагаварыг ялтнуудад таниулах ач холбогдолтой болжээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба