Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын Ерөнхий прокурорын газар тус газарт ажиллаж буй прокурор, ажилтнуудынхаа хүүхдүүдийн дунд жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийн өмнө “Хүүхдийн баярын өдөрлөг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн өдөрлөг энэ сарын 31-ний өдөр зохион байгуулагдаж, өдөрлөгийн хүрээнд хүүхдүүдийн дунд гар зургийн болон урлагийн авьяастай хүүхэд шалгаруулах уралдаан, хөгжөөнт тоглоом зохион байгуулж, хүүхдүүдэд бэлэг гардуулав.
Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд:
Нэгдүгээр байранд: Отгонбатын Энгүүн, Хоёрдугаар байранд : Эрдэнэбилэгийн Эрдэнэ-Очир, Гуравдугаар байранд: Нямжавын Сондор
Тусгай байранд: Ч.Мөнхсүлд, Эрдэнэтуяагийн Очирдарь нар тус тус шалгарав.
Урлагийн авьяастай хүүхэд шалгаруулах уралдаанд:
Нэгдүгээр байранд: Эрдэнэбилэгийн Анударь, Хоёрдугаар байранд: Отгонбатын Энгүүн, Гуравдугаар байранд : Мөнхбаатарын .Дэлгэр
Тусгай байранд : Алтангэрэлийн Буянзаяа, Тайширын Соёмбо, Отгонбатын Тэмүүн нар тус тус шалгарав.
Өдөрлөгийн арга хэмжээний үеэр авсан фото сурвалжлага
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба