Зөвлөгөөнд нийт 77 албан хаагч оролцсон бөгөөд Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Мөнхжаргал, Хэрэг бүртгэх, мөрдөн ахлах прокурор Б.Насанжаргал, Б.Долгион нар Улсын Ерөнхий Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 5/1330 дугаар “Чиглэл өгөх тухай” албан тоот, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар “Албан даалгавар” зэргийг танилцуулж нэгдсэн арга хэмжээний явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийсэн байна.Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхбаяр, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Мөнх-Очир нар зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлийн хэргийг үндсэн хугацаанд нь шалгаж шийдвэрлэх, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл, эрх бүхий албан тушаалтнуудаас анхаарах асуудал, хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг хангахад хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын шатанд анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийжээ.Хамтарсан зөвлөгөөнөөр хэрэг шалгах, шийдвэрлэх ажиллагааны явцад учирч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар мөрдөгч нарт сургалт зохион байгуулсан бөгөөд ахлах прокурор, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч нар болон Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Цэргийнхүү нараас тодорхой үүргүүдийг өгсөн байна. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба