ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааг иргэдэд ойр байж, олон нийтэд хүргэх зорилгоор аймгийн “Шинэ-Алтай” захын гадна талбайд явуулсан бөгөөд тус аймгийн Шүүхийн тамгын газар хамтран оролцсон байна. Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд Прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг олон нийтэд таниулах, 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Зөрчлийн хуулиудаар иргэдэд мэдээлэл өгөх, прокурорын байгууллагад хандаж гомдол, хүсэлт гаргах талаар болон эрүүгийн хэргийн гэрч, хохирогч, яллагдагчийн эдлэх эрх, хүлээх үүрэг зэрэг мэдээлэл агуулсан гарын авлага тараах, иргэдийн санал шүүмжлэлийг хүлээн авах, тэдний асуусан асуултад прокурорууд хариулт өгөх, прокурорын байгууллагад гаргах өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэлд оруулах зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 70 гаруй иргэд хамрагдсан бөгөөд прокурорууд 13 иргэний асуусан асуултад хариулт өгч, 34 иргэнээс санал асуулгын хуудас бөглүүлж авсан ба 4 иргэнээс гаргасан гомдол хүсэлтийг хүлээн авч бүртгэлд оруулан ажилласан байна. Цаашид санал асуулгын хуудсанд дурдагдсан асуудлуудыг нэгтгэн дүгнэж, цаашид хяналтын үйл ажиллагаанд анхаарах асуудлыг тодорхойлох, иргэдийн гаргасан гомдол хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байна. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас мэдээллээ.