ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ

A- A A+
ПРОКУРОРЫН  ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Хан-Уул дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан хяналтын прокуророор томилогдсон Нанзад овогтой Нарангэрэлийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус дүүргийн прокурорын газарт боллоо.  Тангараг өргөх ёслолын ажиллагаанд дүүргийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд оролцсон ба Дүүргийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ж.Ариунаа тангараг өргөсөн прокурорт баяр хүргэж, албаны үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн, прокурорын ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж явахыг захиж, ажлын өндөр амжилт хүсжээ.