НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Завхан аймгийн Прокурорын газраас прокурор, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 14 байгууллагын 85 албан тушаалтан хамрагдсан байна. Зөвлөгөөний үеэр аймгийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад “Зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулахад анхаарах асуудал”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй зөрчил, дутагдал түүнийг хэрхэн шийдвэрлэх” талаар сургалтуудыг зохион байгуулсан ба эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар тодорхой жишээ баримтанд тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцсон нь цаашид Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болсон байна. Мөн зөвлөгөөний үеэр шилдэг эрх бүхий албан тушаалтан шалгаруулах тэмцээн зохион байгуулж эхний 2 байр шалгаруулсан ба байр эзэлсэн албан тушаалтнуудад аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулан ажилласан байна.