Баянзүрх дүүргийн прокурорын газраас санаачлан “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъя эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид засан хүмүүжиж буй 145 хүмүүжигч нарт “ЭЭЖҮҮДИЙН ӨДӨР”, насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангид засан хүмүүжиж буй 70 гаруй хүмүүжигч нарт “ТӨЛӨВШҮҮЛЬЕ, БАЯРЛУУЛЪЯ” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж, гарын бэлэг гардуулж, эх орноо гэсэн залуусын сэтгэлийг төгөлдөржүүлэн төлөвшүүлэх үүднээс “Байтаг Богд” уран сайхны албан ёсны эрхтэйгээр үзүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж ажиллав. Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба