БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ТҮҮНИЙ ХАРЪЯ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ТҮҮНИЙ ХАРЪЯ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

УЕПГБагануур дүүргийн прокурорын газраас санаачлан “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг Багануур дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулаа. Дүүргийн прокурорын газраас “Гэмт хэргийн улмаас хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн, хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн гаралт, түүний шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл”-йиг 2016, 2017 онууд, 2018 оны эхний 5 сарын байдлаар судалж, дүгнэлт хийсэн бөгөөд дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Пүрэвжав “Гэмт хэрэг ба хүүхэд хамгаалал” сэдвээр илтгэл тавилаа. Тус зөвлөгөөнд тус дүүргийн Иргэдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид болон Засаг дарга нар оролцсон байна. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагуудын дарга, эрхлэгчид, эцэг эхчүүд, ЕБ Сургуулиудын сурагчдын төлөөлөл оролцож, хүүхдийн эрх ашиг сонирхол зөрчигдөх, хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөл, цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо. Хүүхдийн эрхийг хамгаалах нь  дан ганц хуулийн байгууллагуудын үүрэг оролцоо биш бөгөөд энэ нь гэр бүлийн орчин, эцэг эхийн анхаарал халамж, хараа хяналт, хүүхдийн хүмүүжил нэн чухал гэдгийг онцлоод сургууль, хороо, тэдгээрийн  нийгмийн ажилтан, багш, эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,   сургалт, яриа таниулгыг хийх зэрэг ажлуудыг сайжруулах зорилгоор тэдэнд хандаж зөвлөгөөнөөс УРИАЛГА гаргалаа. БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ.