НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН НАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН НАРТАЙ  ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/66 дугаар тушаалаар баталсан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурор хяналт тавих харьяалал”-ын дагуу хяналтын харьяа зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж буй нийт 85 эрх бүхий удирдах албан тушаалтан, Нийслэл, дүүргийн прокурорын газруудын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорууд оролцсон зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнд Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг байгууллагуудын эрх бүхий удирдах албан тушаалтан нараас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьж, бусад оролцогч нараас хууль болон заавар, журмыг хэрэгжүүлэхэд гарч буй асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцов. Эцэст нь Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Сандагсүрэн зөвлөгөөнд оролцож буй эрх бүхий удирдах албан тушаалтан, ахлах прокурорууд нарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон шинэчлэн батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар тодорхой үүрэг даалгавар өгчээ.Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.