Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Миннесота лайф эмнэлгийн захирал, их эмч, сэтгэл зүйч Б.Адьяасүрэнг урьж, прокурор, ажилтнуудад зориулан “Харилцааны сэтгэл зүй болон ажлын байрны стрессээс хэрхэн ангижрах” талаар дотооддоо 2 цагийн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар хувь хүн сэтгэл зүйн стрессэд өртөхгүйн тулд ажлаа хэрхэн зөв оновчтой зохион байгуулан, бусадтай зөв харилцах, хамт олны дунд биеэ хэрхэн авч явах талаар прокурор, ажилтнуудад үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч, харилцан санал бодлоо хуваалцсан нь чухал ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба