Төв Аймгийн прокурорын газраас аймгийнхаа Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”, ажлын төлөвлөгөөний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъя 403, 417 дугаар нээлттэй хорих ангид ажиллажээ. Дээрх ажлын хүрээнд ял шийтгэгдэх үедээ Төв аймагт оршин суух хаягтай байсан хоригдлуудын ял шийтгэл, ам бүлийн байдлын судалгааг хорих ангиудаас гаргуулан авч, тус хорих ангиудад ял эдэлж байгаа олон хүүхэдтэй хоригдлын хүүхдүүдийг аавтай нь, эргэлт уулзалт ирээгүй зарим хоригдлыг гэр бүлтэй нь уулзуулан, 403 дугаар нээлттэй хорих ангийн харъя цэцэрлэгт хүмүүжиж байгаа алба хаагчдын 13 хүүхдэд бэлэг өгч, цэцэрлэгт нь хүүхдийн тоглоом хандивласан байна. Аймгийн прокурорын газар, Аймгийн хүүхэд, залуучуудын хөнжлийн байгууллага хамтарч анх удаа хорих ангиудад очиж ажиллаж байгаад хорих ангийн дарга хурандаа П.Мөнхгэрэл, хурандаа Ч.Энхбаатар болон эцэг, эхчүүд баяр талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв.Төв Аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба