НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛОН УНАДАГ ДУГУЙН УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛОН УНАДАГ ДУГУЙН УРАЛДААНЫГ  АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн Прокурорын газраас аймгийн Засаг даргын 2017 оны А/28 захирамж, Засгийн газрын 05 дугаар тогтоолын хэрэгжүүлэх зорилтын хүрээнд нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд болон сонирхсон иргэдийг оролцуулан тус аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дэнж” гэх газар руу 9 км гаруй замыг унадаг дугуйтай аялал зохион байгуулж, тус газарт Прокурорын байгууллагын үйл ажиллагааг давхар сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгууллаа. Дээрх өдөрлөгийн үеэр “Прокурорын тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль” болон бусад хууль тогтоомжуудаар иргэд мэдээлэл өгч, тараах  материал бэлтгэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан алба хаагч нарт прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлыг амжилттай зохион байгууллаа. Аяллын хүрээнд “хууль эрх зүйн мэдлэг сорих асуулт, хариултын тэмцээн”, “багийн буухиа уралдаан”, “туг сүлжих” гэсэн 3 төрлийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд багийн дүнгээр 1-р байранд аймгийн Шүүхүүд, 2-р байранд аймгийн Прокурорын газар, 3-р байранд Улиастай сумын засаг даргын тамгын газар, 4-р байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 5-р байранд аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан. Унадаг дугуйн аялал болон “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн үйл ажиллагаанд  тус аймгийн Прокурорын газрын прокурор, ажилтнууд бүрэн хамрагдсан бөгөөд   иргэд болон алба хаагч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авч, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.