Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтран уулзалт, ярилцлага зохион байгуулав. Уулзалтад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Мөнхжаргал, Тамгын хэлтсийн дарга Я.Мөнхзаяа, Шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Х.Саран, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Долгион болон шүүгчид, шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнууд оролцжээ. Уулзалт, ярилцлагаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан захирамж, тушаалаар батлагдсан “Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”, “Хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх журам’’-ын хэрэгжилт, Эрүүгийн хэргийн нэгдсэн системийн бүртгэл хөтлөлт, шүүхээс буцсан хэргийн шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцсон нь үр дүнтэй уулзалт болжээ. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба