НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган суманд зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль болон  суманд зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдын талаар өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд мэдээлэл өгөх,  тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар  яриа таниулга хийж, иргэдэд  хууль эрх зүйн зөвлөгөө өгч, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авсан байна. Мөн прокурорын байгууллагын талаарх санал бодлыг тодорхойлох зорилгоор иргэдийн дунд  санал асуулга авах зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.