Улсын Ерөнхий прокурорын 2016 оны А/23 дугаартай тушаалаар батлагдсан Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн прокурорын газар 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Орхон голын гүүрнээс Оросын тохой гэх газар хүртэл 4 км газарт явган аялал зохион байгууллаа. Тус явган аяллыг хийх явцдаа тухайн газар нутгийн зам дагуух хог хаягдлыг түүж цэвэрлэгээ хийсэн бөгөөд энэхүү ажилд тус бүс нутгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хяналтын прокурор, ажилчдаас нийт 10 хүн бүрдэж хамрагдсан байна. СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба