Дархан-Уул Аймгийн Прокурорын газраас 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дархан суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжоор гарын авлага материал тарааж, иргэдийн санал, сонирхсон асуултад хариу өгч, прокурорын байгууллагын үйл ажиллагаа, ил тод байдлыг сурталчилан ажиллав. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба