УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР НЬ ТУХАЙН БҮС НУТГИЙН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨГӨӨН БОЛОН СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР НЬ ТУХАЙН БҮС НУТГИЙН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨГӨӨН БОЛОН СУРГАЛТ  СУРТАЛЧИЛГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Увс аймгийн прокурорын газар нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0245-р анги, Увс аймаг дахь Тагнуулын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс зэрэг хууль хяналтын байгууллагуудтай хамтран 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулж амжилттай ажиллалаа. Тус сургалт нь иргэдэд мал хулгайлах  болон бусад гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлж тэмцэх гэсэн сэдвийн хүрээнд  эхэлж улмаар шинэчлэн батлагдсан \Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэг болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, нийгмийн даатгалын сайн дурын даатгалын ач холбогдол, малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгоход анхаарах асуудал, хүүхэд хүмүүжүүлэх өөр өнцөг зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийн иргэдийн санал хүсэлтийг сонссон нь иргэдэд малын хулгайн гэмт хэрэгт өртөхгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх, шинэ батлагдсан хуулийн талаар ойлголт өгсөн үр дүнтэй  ажил болсон байна. Мөн Увс аймгийн прокурорын газраас санаачилж зохион байгуулсан дараагийн зөвлөгөөнийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бөгөөд Аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид болон  орон нутгийн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийг хамруулсан байна. Зөвлөгөөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Нандинцэцэг “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтан болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хүлээлгэх хариуцлага, ялаас чөлөөлөх үндэслэлийн талаар”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Д.Пунсал “Хорихоос өөр төрлийн ял болон албадлагын арга хэмжээний талаар”, Цагдаагийн газрын хэсгийн байцаагч дэслэгч А.Тогтох “Зөрчлийн тухай хуулийн талаар", Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах дэслэгч Ж.Буянтогтох “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар” гэсэн сэдвүүдээр тус тус сургалт орж мэдээлэл хийжээ. Зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтан болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд зөрчил гэмт хэрэгт өртөхгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ялтны эрх үүрэг болон хилийн хориг тавих талаар мэдээлэл өгч, ялтнууд болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд санамж бичиг өгч ажилласан байна. Зөвлөгөөнийг орон нутгийн “Увс” телевизээр нэвтрүүлж, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч нар сумдын засаг дарга нартай уулзаж, харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллажээ. УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ