Дүүргийн ерөнхий прокуророос баталсан удирдамжийн дагуу “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх аж аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг үүрэг”-ийг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим нэр төрлийн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр танилцлаа. Тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр амралт зугаалгын бүс болох Богд Хан уулын хормой Туул голын эрэг дагуу буюу Маршалын гүүрнээс зүүн тийш Баянзүрх дүүргийн товчоо хүртэл байрлан үйл ажиллагаа явуулж буй Интер Серч” ХХК-ны “Их Тэнгэр” найт клаб, “Сийгми” ХХК-ны “Туул гарден” ресторан, Скай Сэн Сон ХХК”-ны “River Side” ресторан, River Bich ХХК-ны River Bich амралтын газар, “MONMARGXO” ХХК-ны “Болор Туул” амралтын газруудыг хамруулан Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн “Аж ахуй нэгж байгууллагын дотоод хяналт шалгалт” 311 тоот тогтоол болон холбогдох бусад тушаал журмын хэрэгжилтийн биелэлтийг шалгалаа. Шалгалтаар нийт аж ахуйн нэгж байгууллагууд нь камержуулалт хийсэн боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал, шөнийн бичлэг шаардлага хангахгүй, харуул хамгаалалтын хувьд дийлэнх газрууд нь байнгын харуул хамгаалалттай, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл холбогдох бусад бичиг баримтыг үйл ажиллагаа явуулж буй цэгт бус өөр газар хадгалдаг, түүнчлэн эрүүл ахуйн стандарт алдагдсан, гал тогоо бохирдол ихтэй, ахуйн хэрэглээний газын баллоныг ажилчдын хувцас солих болон бараа материалтай хамтад нь хадгалж байсан зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлийг арилгуулахаар цагдаагийн хэлтсээс 1 сарын хугацаатай шаардлагыг өгч ажилласан ба мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч илэрсэн зөрчил бүрт тэмдэглэл хөтлөн холбогдох албан тушаалтанд танилцуулж үүрэг даалгавар өгч, прокуророос дээрх хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг тооцон ажиллахаар болж, нийт аж ахуйн нэгж байгууллагад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тараах материал хэвлэн байршуулах, камержуулалтыг нэмэгдүүлэн шаардлага хангасан камераар тоноглох, тусгай эрх олгогдсон байгууллагатай гэрээ байгуулан харуул хамгаалалтыг чангатган гэмт хэрэг, зөрчилд өртөхгүй байх талаар анхааруулж ажиллаа. БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба