ЗӨРЧЛИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ЗӨРЧЛИЙН  ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

Прокурорын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, Улсын Ерөнхий прокурорын А/30 дугаар тушаалын дагуу энэ оны 04 дүгээр сараас прокурор зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газраас торгох шийтгэлээр шийтгүүлсэн хүн, хуулийн этгээдэд холбогдох зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж  2018 оны  05  дугаар сарын 20-ны өдөр  шалгаж, дүнг хамтарсан хурлаар хэлэлцүүлжээ. Шалгалтын үеэр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.Жанибек зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах шийдвэр  гүйцэтгэгч нарт Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны А/30 дугаар тушаалуудыг танилцуулан, илэрч байгаа зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар  үүрэг чиглэл өгчээ. Дээрх хугацаанд тус прокурорын газраас Нийслэлийн Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх  газраас зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан торгох шийтгэлээр  шийтгүүлсэн 1 хүн, 1 хуулийн этгээдэд  холбогдох  нийт 4.100.000  төгрөгийн  торгуулийг төлүүлэх шаардлага тавьж ажилласнаар шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. ХАН-УУЛ  ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.