Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын 2018 оны II улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн Орхон сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын байдлаар хийж гүйцэтгэсэн ажлыг шалгахын зэрэгцээ тус суманд үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг судаллаа. Судалгааны дүнгийн талаар тус сумын Засаг даргын тамгын газрын ажилчид болон байгаль орчны байцаагч нарт мэдээлэл хийж, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хяналтын прокурор Э.Гантулга, туслах ажилтан Л.Орхончимэг нар яриа таниулга хийж ажиллаа. СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба