ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дундговь аймгийн Прокурорын газар, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан “Хууль зүйн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Шүүх,  Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүх шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөл, Хууль зүйн туслалцааны төв хамтран оролцлоо. Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Прокурорын байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах үүднээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар сэрэмжлүүлэг, гарын авлага, зөвлөмж өгч, иргэдээс гэмт хэрэг зөрчлийн талаар өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зэрэг ажлыг зохион байгуулан явууллаа.