"АНХАН ШАТНЫ СУРГАЛТ"-НД ХАМРАГДСАН ПРОКУРОРУУД СЕРТИФИКАТ ГАРДАЖ АВЛАА

A- A A+

Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 тушаалаар баталсан “Сургалтын хөтөлбөр”-т тусгагдсан шинээр томилогдсон прокуроруудын анхан шатны сургалт 2018 оны 06 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд  болж, амжилттай өндөрлөлөө.

Сургалтад 2 жил хүртэлх хугацаанд Аймаг, Нийслэл, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудад ажиллаж байгаа  шинэ залуу 27 прокурорууд хамрагдсан.  Энэхүү сургалтын зорилго нь шинэ залуу прокуроруудын мэргэжлийн ур чадвар,  онол, практикийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Сургалтын хөтөлбөрт  ”Төрийн албаны зарчим, албан хэрэг хөтлөлт”, Прокурорын байгууллага, прокурорын аюулгүй байдал”, “Мэтгэлцэх зарчим”, “Хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаан дахь прокурорын оролцоо”, “Прокурорын эрх зүйн хэлбэрүүдийг боловсруулах арга зүй”, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцох дадлага” болон тодорхой төрлийн гэмт хэргүүдийн зүйлчлэл, анхаарах асуудлууд зэрэг   сэдвээр 45 цагийн сургалтыг  УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн  сургагч багш нар, дадлага туршлагатай прокурорууд, шүүх эрх мэдлийн, хууль сахиулах болон хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид   явуулсан.

Анхан шатны сургалтад хамрагдсан   прокуроруудад сертификат гардуулах ажиллагаа өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газарт боллоо.