“Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд прокурор, ажилтнуудыг биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах зорилгоор Сэлэнгэ аймгийн газрын прокурор, ажилтнууд явган аялал зохион байгууллаа. Аяллын үеэр прокурор, ажилтнуудын дунд “байгаль орчиндоо хоггүй цэвэр орчин” аяныг өрнүүлж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Оргидог булаг”, “Хоёр элс” орчмын 3 км газрын хог хаягдлыг цэвэрлэж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж хог хаягдалгүй орчин бүрдүүлэх ажилд хамт олноороо идэвхтэй оролцлоо. Цаашид “Тохижилт-2018” уралдаант 14 хоногийн аяныг өрнүүлж, байгууллагын гадна талбайг цэцэгжүүлэх, зүлэгжүүлж тохижуулах ажлыг эхлүүлээд байна. СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба