Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгасны дагуу байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд таниулах, аймгийн хэмжээнд голлон гарч буй “Хүний эрүүл мэндэд хохирол учруулах болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, эрүүгийн хуулийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13:00 цагаас 16:00 цагийн хооронд аймгийн төв талбайд нээлттэй хаалганы өдөрлөг явуулав. Уг нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн шүүхийн байгууллага, өмгөөлөгч нартай хамтран зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл болон өргөдөл, гомдлыг прокурорын байгууллагад хэрхэн гаргах, хүлээн авах талаар мэдээлэл өгч, иргэдээс санал асуулга авч, 18 төрлийн гарын авлага тарааж ажилласан. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас мэдээлэв
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба