СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

A- A A+
СУМДЫН ЗАСАГ ДАРГА  НАРТ  МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Завхан аймгийн прокурорын газраас Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүднээс аймгийн 24 сумдын Засаг дарга нарын цугларалтыг зохион байгууллаа.  Уг  уулзалтын үеэр  Сумдад нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлийн байдал болон тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрхэн биелэгдэж байгаа талаар болон цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар Аймгийн прокурорын газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокуророос  2018  оны 06 сарын 15-ны өдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн хүрээнд 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн хэрэгжилтийн талаар уулзалтад оролцсон Засаг дарга нартай санал солилцож,  сонирхсон асуултад хариулж ажиллалаа.  Дээрх цугларалт, уулзалтад оролцсон хүмүүст Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагын жагсаалт болон бусад тогтоомжуудын чиглэлээр хийсэн брошур, гарын авлага зэргийг тарааж өгч, нийтэд тустай  ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудыг мэргэжил, ур чадвараа ажиллуулахад тухайн байгууллагууд болон Засаг дарга нар саналаа хүргүүлэн хамтран ажиллахаар боллоо. Завхан аймгийн прокурорын газраас мэдээлэв.