ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР "НЭГ ХАМТ ОЛОН- НЭГ ГЭР БҮЛ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

A- A A+
ДУНДГОВЬ  АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Дундговь аймгийн Прокурорын газар “Нэг хамт олон–Нэг гэр бүл” өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээний хөтөлбөрийн дагуу нийт прокурор, ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг хүлээн авч байгууллагын үйл ажиллагаа, онцлог, Улсын Ерөнхий прокурорын газар болон аймгийн прокурорын газраас прокурор, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, аймгийн прокурорын газраас дотоод нөөц бололцоондоо тулгуурлан хийж хэрэгжүүлсэн ажлуудтай танилцуулсан байна. Өдөрлөгийн хүрээнд прокурор, ажилтан болон гэр бүлийн гишүүдийг холимог багт хуваан гар бөмбөгийн, гэр бүлийн хосуудын дунд хөгжилтэй буухиа тэмцээн тэмцээн зохион явуулж шагнаж урамшуулснаас гадна дурсгалын зураг татуулан өрх бүрт дурсгал болгон хадгалуулав. Дээрх арга хэмжээ нь хамт олны нэгдмэл, нөхөрсөг, бүтээлч байдлыг нэмэгдүүлсэн, прокурор, ажилтны гэр бүлүүд прокурорын байгууллагын үйл ажиллагааны онцлог нөхцөл байдлыг илүү мэдэрсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.  ДУНДГОВЬ  АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.