Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудын ахуй нөхцөл хууль, журмаар тогтоосон стандарт шаардлагад нийцэж буй эсэхийг Нийслэлийн ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нартай хамтран хяналтын харьяа хорих ангиудад шалгалаа. Шалгалтын дүнгээс үзэхэд хяналтын харьяа хорих ахуй нөхцөл нь хууль тогтоомж, журам, заавар, стандартад заасан шаардлагын хангаж байгаа боловч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр зарим хорих ангиудад зөрчил илэрсэн байна Тухайлбал: 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн халуун ус, угаалгын газарт механик агааржуулалтын систем байхгүй, хорих өрөөнүүдийн харьцангуй чийглэг стандарт хэмжээнээс бага, хоригдлын аяга таваг, халбагыг нэгдсэн журмаар угааж, ариутгадаггүй, ариутгалын бодисыг зориулалтын дагуу найруулж хэрэглээгүй, хоолны зааланд гар угаах угаалтуур байхгүй. Нярай хүүхэдтэй эхчүүдийн хоолны цэсийг гаргаагүй, хоолны дээж авдаггүй, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, Цагдан хорих 461 дүгээр ангийн аж ахуйн үйлчилгээнд ажиллаж ял эдэлж буй хоригдолуудын хэрэглэж байгаа гудас нь бохирдол ихтэй, түүнийг угаалга цэвэрлэгээнд оруулдаггүй, энэ талаар баримт материал, бүртгэл байхгүй байна. Хоригдлуудыг халуун усанд оруулах өрөө нь механик агааржуулалтын төхөөрөмжгүйгээс илүүдэл уур чийгээс ханын будаг ховхорсон байдалтай, хоригдлуудын цагаан хэрэглэл, хувцас угаах, индүүдэх өрөө нь механик агааржуулалтын төхөөрөмжгүй байна. 441 дүгээр нээлттэй хорих ангийн гал тогоо зориулалтын бус байранд байрладаг, лампиран таазтай, хүнсний агуулах агааржуулалтгүй, халдваргүйтгэлийн бодис хэрэглэдэггүй, хоригдлуудын халуун усны өрөө нь агааржуулалтгүй зөрчил илэрсэн байна. Шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зөрчил илэрсэн Цагдан хорих 461 дүгээр анги, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиудад прокурорын шаардлага хүргүүлэх, 421 дүгээр нээлттэй хорих анги, 441 дүгээр нээлттэй хорих ангид тус тус Нийслэлийн прокурорын газраас албан тоот хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба