Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурор, ажилтнууд 2018 оны 06 дугаар сарын 16-ноос 17-ний амралтын өдрүүдэд аялал зохион байгууллаа. Аяллыг прокурор ажилтнууд тэдний гэр бүл болон ахмад прокурор, ажилтнуудыг хамруулан зохион байгуулж, Сэлэнгэ аймгийн 7 гайхамшгийн нэг болох Баруун бүрэн сумын нутаг байгалийн сайхан цогцлон бүрдсэн Бүрэнхаан уулын өвөр Ивэн голын хөвөөнд байрлах “Амар-баясгалант” хийдийн 26 дуган, 2 их суварга зэрэгтэй танилцаж шашин, түүх соёлын үнэт өв дурсгал, уран барилгын хосгүй бүтээлийн талаар залуу прокурор, ажилтнууд болон тэдний хүүхдүүдэд тодорхой мэдлэг мэдээллийг өглөө. Цаашид эх орныхоо болон байгалийн үзэсгэлэнт газруудаар хамт олноороо амарч аялах ажлыг прокурор, ажилтнуудын саналыг авсны үндсэн дээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба