СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН ӨДРҮҮД ТОХИОЖ БАЙНА

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ   25 ЖИЛИЙН ОЙН ӨДРҮҮД  ТОХИОЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар үүсгэн байгуулагдсаны  түүхт 25 жилийн ойн өдрүүд тохиож байна. Сонгинохайрхан дүүргийн түүх 1992 онд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тухайн үеийн Октябрийн районоос өрх тусгааралсанаар эхэлдэг. Монгол УИХ-ын 1992 оны 18-р тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн ИТХ 100 төлөөлөгчтэйгээр анхны хуралдаанаа хийж Сонгинохайрхан дүүргийг байгуулах тухай тогтоолыг 1992 оны 10 сарын 1-ний өдөр гаргасанаар тус дүүрэг албан ёсоор байгуулагдсан юм. Тус дүүрэг нь Улаанбаатар хотын газар нутгийн 25 хувийг эзлэн оршдог, Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдран суудаг байна.

Тус дүүргийн прокурорын газар  нь  Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Сонгинохайрхан дүүрэг байгуулагдах үед зохион байгуулалтын өөрчлөлтөөр Октябрь дүүргийн / хуучнаар/ прокурорын газраас өрх тусгаарлан Монгол Улсын Их хурлын 1993 оны 15/59 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын 1993 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар "Сонгинохайрхан-Жаргалант" дүүргийн прокурорын газар нэртэйгээр анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.  Аливаа тэмдэглэлт ой, түүхэн баярын өдрүүд нь  нэг талаараа өнгөрсөн цаг хугацааны  ололт амжилтаа цэгнэх, түүгээрээ бахархах, амьдрал, түүхээ зузаатгах алтан мөч, ховор боломж  байдаг бөгөөд түүнчлэн ирээдүйгээ зураглаж төлөвлөх,  чиг хандлагаа тодорхойлох, аливаад ажил хэрэгчээр хандах  алхам байх учиртай. Иймд  энэхүү ойн өдрийг тохиолдуулан тус дүүргийн прокурорын газраас  ой угтсан хэд хэдэн бүтээлч ажлуудыг зохион байгуулж байна. 

Дээрх ажлын хүрээнд байгууллагын гадна тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах үүднээс гадна фасадны ажлыг иж бүрэн хийсэн.

Иргэдийг угтах хэсгийг шинээр хийж үүдний хэсэг давхар хоорондын хэсэг, хурлын заалны өрөөгөө тохижуулжээ.

Гадна мөн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хашаа хайсыг засварлаж, ажилтнуудыг амрах сүүдрэвч барьж, мод тарьсан байна.

Мөн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгууллагын өмнө Монгол Улсын Төрийн далбаа, Прокурорын байгууллагын далбаа зэргийг  хүндэтгэлтэйгээр залсан  байна.