Хан-Уул дүүргийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд тус дүүргийн 4, 10, 12, 15 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн ажлыг удирдамжийн дагуу шалгажээ. Шалгалтын дүнг Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж "тус хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлүүдээс хуульд заасан чиг үүргээ хангалттай төвшинд хэрэгжүүлж ажиллахгүй байна" гэж дүгнэн, дүнг Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд танилцуулга хүргүүлж, холбогдох арга хэмжээг авахуулах, холбогдох хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар хороодын дэд зөвлөлд “Зөвлөмж” хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба