"ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА: АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ" НЭРТЭЙ СУРГАГЧ БАГШИЙН БОЛОН СУРАГЧИЙН ГАРЫН АВЛАГА НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

A- A A+

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мөнгө угаах, хүний наймаа, хар тамхи болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгагдсаны  дагуу Хууль зүй , дотоод хэргийн яам "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх" үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулан Засгийн газрын 148 дугаар тогтоолоор батлуулсан байна. Уг  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам Азийн сантай хамтран "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: албан хаагчдыг чадавхжуулах нь" төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: албан хаагчдыг чадавхжуулах нь" нэртэй сургагч багшийн болон сурагчийн гарын авлага  ном хэвлэгдэн гарлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэхүү сургалтын гарын авлагыг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департментын санхүүгийн дэмжлэгтэйгээр  хэвлэн гаргажээ. Номыг   Доктор ( Ph.D), профессор, олон улсын Зөвлөх Гийта Секон боловсруулж, Доктор ( Ph.D), профессор, Монгол Улсын Их Хурлын  Тамгын газрын ахлах зөвлөх Д.Зүмбэрэллхам уг номны ерөнхий редактороор ажилласан байна.  Тус сургалтын номыг  боловсруулахад Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар , Хууль сахиулахын Их сургуулийн   сургагч багш, эрдэмтэн докторууд мэргэжлийн зөвлөгөө өгч  ажилласны дотор прокурорын байгууллагаас Доктор ( Ph.D), УЕПГ-ын  Сургалт, судалгааны төвийн дарга М.Гантулга, Гэмт хэрэг, зөрчлийн дүн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших, дээрх төвийн судлаач, хяналтын прокурор Г.Оюунболд нар "Зөвлөх"-өөр ажиллажээ.

Төслийн хүрээнд боловсруулсан энэхүү сургалтын гарын авлага нь  хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг илрүүлэх ажилд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан  нарын чадавхийг  нэмэгдүүлэхийн зэрэгцээ нэгдсэн ойлголтонд хүргэж,   хүн худалдаалах гэмт хэргийн бүхий л хэлбэрийг илрүүлэх, мөрдөн шалгах, прокурорын хяналтыг сайжруулах, шүүхээр шийдвэрлэх ажилд ахиц гарах ач холбогдолтой юм.