ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр  Чингэлтэй дүүргийн прокурорын газар  тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулав.  Хамтарсан зөвлөгөөнд дүүргийн ерөнхий прокурорын орлогч прокурор, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах болон хяналтын прокурорууд, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, эрх бүхий албан тушаалтанууд оролцлоо.

Зөвлөгөөнөөр “Эрх хязгаарлах арга хэмжээний хууль зүйн үндэслэл”-ийг 2018 оны эхний 4 сарын байдлаар шалгасан шалгалтын дүнгийн талаар, мөн Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад эрх бүхий алба хаагч нараас гаргаж байгаа алдаа, анхаарах асуудлаар мэдээлэл хийж,”Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл журам, анхаарах асуудлаар тус хэлтсийн  цагдаа зохицуулагч, зохицуулагч, хэрэг бүртгэгч нарт сургалт орж, хамтарсан зөвөлгөөнөөс 3 чиглэлээр шийдвэр гарган, биелэлтийг тооцон ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Зөрчлийг газар дээр нь илрүүлж, эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа цагдаа зохицуулагч, зохицуулагч нарыг уг сургалтанд хамруулсан нь үр дүнтэй сургалт боллоо.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.