Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хяналтын харьяа Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.Зөвлөгөөнд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Сандагсүрэн, ХБМБАХТ 1 дүгээр хэлтсийн ахлах прокурор Н.Амарсанаа, Ш.Баярбилэг болон тус хэлтсийн хяналтын прокурорууд, Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Төгс-Ухаан, Эрүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Алтанзул болон мөрдөгч, эрүүгийн мөрдөг нар оролцон 2018 оны эхний 5 дугаар сарын байдлаар хийсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
Хамтарсан уулзалт-зөвлөгөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн бодистой холбоотой хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож улмаар Нийслэлийн прокуроын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Сандагсүрэн мөрдөгч, прокуроруудад тодорхой үүрэг даалгаврыг өгч ажиллажээ.Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба