“ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
“ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газар нь  2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн удирдах албан тушаалтан, мөрдөгч нарт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар мөрдөгч нарт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад анхаарах асуудал, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах ач тусын талаар ойлголт өгөхийг чухалчилсан болно. Дээрх сургалтыг явуулснаар мөрдөгч нар нь байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг хангаж хурдан шуурхай шийдвэрлэх, мөрдөгчийн ажлын ур чадвар дээшлэх зэрэг эерэг үзүүлэлтүүд гарна гэж үзжээ. Сургалтын төгсгөлд харилцан ярилцлага өрнүүлж цаашид хүний эрхийг дээдлэх, хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх, ажлын чанарын үзүүлэлтийг өсгөж ажиллах талаар нэгдсэн шийдэлд хүрсэн чухал үр дүнтэй болсон байна.Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газар  мэдээлэв.