ГОЛД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛЭЭ ОРУУЛЖ, УГААСАН ЖОЛООЧ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНААР АРГА ХЭМЖЭЭ ТООЦУУЛЖЭЭ

A- A A+
ГОЛД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛЭЭ  ОРУУЛЖ, УГААСАН ЖОЛООЧ  ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНААР АРГА ХЭМЖЭЭ ТООЦУУЛЖЭЭ

Зөрчлийн тухай хуулийн 7.15.8-д "Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" гэж хуульчилсан билээ. Урин дулаан цаг болж жолооч нар голд машинаа угааж, гол ус бохирдуулах тохиолдолууд гарсаар байна. 

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Хөх Тэнгэр” нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Хөвсгөлийн нэгдсэн зар мэдээ” гэх нэртэй групп-д “Shaardlagа tawihaar bi torson nutagtaa mashin ugaah erh bgaa geed bhiin yahuu toohgui ymaa” гэх үгтэй хоёр зураг /Голд машин оруулан угааж буй зурагтай/ оруулсан пост оруулсан байсан. Дээрх үйлдэлийг шалгаж, голд машинаа оруулж угаасан жолооч С-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ тооцсон байна. Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдээлэв.