ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОР ТАНГАРАГ ӨРГӨЖЭЭ.

A- A A+
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОР  ТАНГАРАГ ӨРГӨЖЭЭ.

Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/208 дугаар тушаалаар Ховд аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Тэрбишийн Өсөхболдын прокурорын тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан байна.

Ёслолыг Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/11 тушаалаар томилогдсон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Цогтбадрах удирдан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу явууллаа. Ёслолын арга хэмээнд Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат нар болон аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд оролцож, хүндэтгэл үзүүлж, цаашдын ажилд нь амжилт хүсчээ. Ховд аймгийн прокурорын газраас мэдээлэв.