ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН  ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ  УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий нийт албан тушаалтнуудтай уулзалт ярилцлага, сургалт зохион байгууллаа. Уулзалт ярилцлага, сургалтыг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Оюунбилэг зохион байгуулсан ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар харилцан санал солилцож цаашид хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллахад анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгч ажиллав. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас мэдээлэв.