ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙХ АЖЛАА САР, УЛИРЛААР ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙХ АЖЛАА    САР, УЛИРЛААР ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлаа сар, улирлаар төлөвлөн ажиллаж байна.

Тус чиглэлээр хийх ажлын 2 дугаар улиралын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  хяналтын прокурор С.Цэрэндалай тус дүүргийн 3 дугаар хорооны иргэдэд болон 6 дугаар хороонд байрлах Горхи-Тэрэлжид үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллага, амралт, аялал жуучлалын баазуудын удирдлагуудад   гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж прокурорын байгууллагын үйл ажиллагаа мөн Прокурорын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчилийн тухай хуулиар яриа таниулга хийж ажиллаа. Уг үйл ажиллагаанд 29 аж ахуй нэгж байгууллага, амралт, аялал жуучлалын баазуудын удирдлагууд болон иргэд оролцсон ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулжээ.

Мөн хяналтын прокурор С.Энхмаа Багахангай дүүргийн “Багахангай Өртөө”-ний инженер техникийн ажилтнуудад Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг сурталчилан сургалт, яриа таниулга хийж оролцогчдод мэдээлэл өгсөнөөс гадна сургалтын үеэр гарын авлага тарааж ажилсан талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас мэдээллээ.