ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорнод аймгийн Прокурорын газраас санаачилан Шүүх, Прокурор болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт, шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон шинээр батлагдсан хууль тогтоомж, заавар журмыг хэрэгжүүлэхэд учир буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр Аймгийн аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд 3 дахь жилдээ уламжлал боллгон зохион байгуулж, зөвлөгөөнийг аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар удирдан явууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний албаны нийт 50 албан хаагч, хуульчид оролцсон бөгөөд аймгийн ерөнхий прокурор орлогч Б.Арсланбаатар прокурорын байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагааны зорилт, 2018 оны эхний 05 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын талаар, шүүхэд төрийг төлөөлөх хяналтын  ажил хариуцсан туслах прокурор Ц.Цэрмаа эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны чанар үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар тус тус мэдээлэл, бусад байгууллагын удирдлагууд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч мэдээлэл, зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх саналаа танилцуулж оролцов. 

Мөн аймгийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх хүрээнд Улсын Дээд Шүүхээс өгсөн ажлын чиглэл, мөрдөгч, прокурор, шүүгч нараас эрүүгийн хууль тогтоомжыг хэрэгжүүлэх явцад гарч буй хууль хэрэглээний ойлголтын зөрүүтэй асуудлыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх,  эрүүгийн хэргийг шүүхээс шүүн таслах ажиллагааны талаарх практикийн талаар мэдээлэл өгч, зөвлөгөөнд оролцогчдын дунд санал, асуулга өрнүүлэн, зарим хууль хэрэглээний ойлголтын зөрүүтэй асуудлуудад анхан шатны ерөнхий шүүгч, аймгийн ерөнхий прокурор нарын зүгээс тодорхой хариулт өгөх байдлаар оролцсон нь зөвлөгөөнийг ач холбогдолтой болгосон байна.

Зөвлөгөөнөөр аймгийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, эрүүгийн хэргийг хянаж шийдвэрлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтонд хүрэх, цаашид хамтарсан сургалтуудыг тогтмол зохион байгуулах, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газраас харъяа нэгжүүдэд ирүүлсэн ажлыг чиглэлийн талаар цаг тухай бүр нь зөвлөлдөн харилцан мэдээлэл солилцож ажиллах замаар эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэх талаар нэгдсэн шийдвэрт хүрч, зөвлөгөөнөөс үндсэн 10 асуудлаар хамтарсан шийдвэр гарган, өдөр тумын үйл ажиллагаандаа нэг мөр ойлгож, хэрэгжүүлэн ажиллахаар болсон байна. Дорнод аймгийн Прокурорын газраас мэдээллээ.