2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн байгууллагууд хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Ховд аймгийн Прокурорын газар, Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Ховд аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл зэрэг байгууллагууд оролцсон байна.
Зөвлөгөөнийг оролцогч байгууллагууд цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл танилцуулах, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцож зөвлөлдсөн байна. Уг зөвлөгөөнөөс хэлэлцсэн асуудалтай холбогдуулан оролцогчдоос гаргасан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор зөвлөмж гаргаж зөвлөмжийг оролцогч байгууллагууд хэрэгжүүлэн ажиллахаар болжээ. Ховд аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба