СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН “САЙН ҮЙЛСИЙН АЯН” ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ  СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ  ОЛОН “САЙН ҮЙЛСИЙН АЯН” ЗОХИОН БАЙГУУЛАВ

 Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газраас “Дэлхийн гэр бүлийн өдөр”-т зориулж зорилтот бүлгийн хүүхэд, өрхийг дэмжих зорилгоор “Нэг хүүхэд-Нэг байгууллага” аяны хүрээнд нэгэн өрхийг дэмжих тухай  саналыг тус прокурорын газарт ирүүлсэн байна. Саналыг судлаж үзээд тус прокурорын газар нь  Сум дундын шүүх, сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгтэй хамтран 3 хүүхэдтэй өрх толгойлсон Саранцэцэг овогтой Батболд гэх эмэгтэйд туслалцаа үзүүлжээ. Сайн үйлсийн аянд албан хаагчид сэтгэл санаа нэгдэн хуримтлал үүсгэн иж бүрэн таван ханатай гэр худалдан авсан ба С.Батболдын өмчлөлийн газрын асуудлыг холбогдох байгууллагад уламжилан шийдвэрлүүлж, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5 ханатай иж бүрэн гэр болон өмчлөлийн газрын гэрчилгээг гардуулан гардуулан өгсөн байна. Энэхүү үйл ажиллагаанд Сайхан сумын засаг дарга О.Буянаа, сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор С.Батзул, хяналтын прокурор Э.Гантулга, сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Б.Эрдэнэмөнх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн дарга Г.Мэндсайхан, Сайхан сумын нийгмийн, халамж хариуцсан ажилтнууд оролцов. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээлэв.