ХУУЛИЙГ ХЭРЭГЖИЛТИЙГ НООС, НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДАД ШАЛГАЖЭЭ

A- A A+
ХУУЛИЙГ  ХЭРЭГЖИЛТИЙГ НООС, НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН  ГАЗРУУДАД ШАЛГАЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нартай хамтран Төрийн хяналт шалгалтын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай, Байгаль орчны тухай багц хуулиуд, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиуд, холбогдох журмын хэрэгжилтийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгав.

Шалгалтад “Жин крона”, “Инэл кашмер”, “Хан богд кашмер”, “Хатант интернэшнл” ХХК-иудын ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүд хамрагдсан ба Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон “Инэл кашмер”, “Хатант интернэшнл” ХХК хуулийн этгээдүүдэд торгох шийтгэл оногдуулснаас гадна “Хан богд кашмер” ХХК-д Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас албан шаардлага хүргүүлэн, “Хан богд кашмер”, “Хатант интернэшнл” ХХК-иудад зөрчлийн шалтгааныг арилгуулахаар прокурорын мэдэгдэл бичсэн байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээллээ.