Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны эрх бүхий албан тушаалтнуудад 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалгах, тодорхой ажиллагаа явуулах журам, анхаарах асуудал” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтын явцад эрх бүхий албан тушаалтнуудаар “тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл”, “Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл” зэргийг үйлдүүлж, анхаарах асуудлын талаар харилцан ярилцсан байна. Мөн прокуророос зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж байгаа тохиолдолд бүрдүүлэх эрх зүйн хэлбэрийн загварыг удирдах албан тушаалтнуудад танилцуулжээ.
Сургалтанд албаны эрх бүхий 20 гаруй албан хаагч хамрагдсан байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба