Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, тус дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэстэй хамтран "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг сурталчлах” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгууллагынхаа гадна талбайд зохион байгуулжээ. Өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн прокурор Д.Отгонбаяр болон тус дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга хурандаа Г.Эрдэнэбаатар нар нээж үг хэлсэн ба "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, түүнд оролцох иргэдийн оролцоо, хамтарч ажиллах” талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяа, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай” хуулийн талаар тус дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Л.Энхжаргал нар иргэдэд нээлттэй яриа хийсэн байна.
Мөн Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар болон 2018 оны эхний хагас жилд гүйцэтгэсэн ажлаа танилцуулж, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл болон өргөдөл, гомдлыг прокурорын байгууллагад хэрхэн гаргах талаар мэдээлэл өгч, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах хайрцгийг ажиллуулан, иргэдээс сонирхсон асуулт, хүсэлтэд зөвлөгөөг өгсөн байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба